Хүргэлт & Буцаалт
Хүргэлт
- Улаанбаатар хот: Захиалга баталгаажснаас хойш 24 цагийн дотор үнэгүй хүргэнэ.
- Орон нутаг: 40,000 ₮ тогтмол төлбөртэй, 3–5 ажлын өдрийн дотор хүргэнэ.
Захиалга бүрийг бид хамгаалалттай, нэрийн хайрцагт нямбай савлаж илгээдэг. Хүргэлт гарах үед бид таньд утсаар эсвэл имэйлээр мэдэгдэнэ.
Хэмжээ солих
Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэмжээ солих үйлчилгээ бүрэн үнэгүй.
- loropianamn@gmail.com хаягаар эсвэл Instagram-аар захиалгын дугаар, солиулах хэмжээгээ мэдэгдэнэ.
- Бид шинэ хэмжээ бэлэн эсэхийг шалгаж, 24 цагийн дотор хариу өгнө.
- Улаанбаатарт хүргэлтийн ажилтан шинэ бүтээгдэхүүнийг авчирч, өмнөхийг нь буцаан авна. Орон нутгаас бол бидний зааврын дагуу илгээнэ.
Буцаалт
- Хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор имэйлээр буцаалтын хүсэлт илгээнэ.
- Бүтээгдэхүүнийг өмсөөгүй, шошго бүрэн, анхны савлагаатай нь хүлээлгэн өгнө.
- Бид бүтээгдэхүүнийг шалгаж үзсэний дараа 3–5 ажлын өдрийн дотор төлбөрийг таны төлсөн хэлбэрээр буцаан шилжүүлнэ.
Буцаалт, солилт хийгдэхгүй тохиолдол
- Өмссөн, угаасан, үнэртэн болон гоо сайхны бүтээгдэхүүний ул мөртэй бараа
- Шошго нь салсан эсвэл анхны савлагаа нь байхгүй бараа
- Таны хүсэлтээр нэрийн үсэг хатгасан буюу тусгайлан захиалсан бүтээгдэхүүн
- 14 хоногийн хугацаа хэтэрсэн хүсэлт
Асуулт гарвал бид таньд имэйл болон Instagram-аар туслахад үргэлж бэлэн байна.